
Холливуудын дэггүй бүсгүй Лидсей Лохан шоронгоос суллагдсаныхаа дараа ээжтэйгээ баяр хөөр болон уулзжээ. Тэрбээр 90 хоног шоронд хоригдох ялынхаа 13 хоногыг Линвууд дахь урьдчилан хорих төвд өнгөрүүлсний эцэст энэ сарын 2-нд суллагдсан юм. Линдсейгийн ээж Дина “Хоёр долоо хоног охинтойгоо шилэн хананы цаанаас л ярилцаж, одоо л охиноо тэврэх боломжтой боллоо. Охин маань одоо дажгүй. Түүнд хийхийг хүсч байгаа зүйл маш их байгаа” гэжээ. Линдсейгийн аав охиноо ийм хэрэгт орооцолдсоныг гэр бүлийнхээ нэр хүндийг унагалаа гэж буруутгаж байгаа ч ээж нь түүний ялыг хөнгөлсөнд харин ч баярлаж байгаа юм.
Линдсейгийн аав түүнийг шоронгоос суллагдсаны дараа шүүх охиныг заавал шоронд хорихгүйгээр хэргийг шийдэх боломж байсан гэж буруутгажээ.
Тэрбээр нэгэн радио нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Шорон бол аймшигтай газар. Гэхдээ охины маань амьдралыг өөрчлөх сургамж болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Би түүнийг өөрчлөгдөнө гэдэгт найдаж байгаа” гэжээ.
Бэлтгэсэн Н.Энх