Монголын 25 жүдоч ДАШТ-нд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Монголын 25 жүдоч ДАШТ-нд зодоглоно

Японы нийслэл Токио хотноо ирэх есдүгээр сарын 9-13-ны өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 27 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид мэдүүлгээ ирүүлсээр байгаа ба Монголын баг тамирчдын тухайд бүрэн бүрэлдэхүүнээрээ Токиог зорих болсон байна. Тодруулбал, олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар тэргүүтэй 25 жүдоч Токиог зорих бөгөөд эрэгтэйчүүдийн жин тус бүрт хоёр, харин эмэгтэйчүүдийн барилдаанд 48 болон 63 кг-д хоёр, харин бусад жинд тус бүр нэг тамирчин дэлхийн аваргад зодоглох болсон байна. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа нэг жинд нэг улсын хоёр тамирчин оролцох эрхтэй болж байгаагаараа онцлог билээ.
Дэлхийн аваргад зодоглох Монголын шигшээ багийн тамирчид Орхон аймагт байрлах БТСГ-ын харьяа “Олимп” баазад дэлхийн аваргын бэлтгэлдээ гараад гурав хонож байна. Шигшээ багийнхан тэмцээнд яван явтлаа тэнд байрлаж, нэгдсэн бэлтгэл хийх ажээ. Сануулахад, манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулсан “Чингис хаан-2010 дэлхийн цом”-ын тэмцээний өмнө манай шигшээ багийн тамирчид мөн тус баазад бэлтгэлээ базаасан юм.

ДАШТ-д зодоглох Монголын баг тамирчид:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг, Д.Амартүвшин
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир, Г.Пүрэвдорж
81 кг: Д.Нямхүү, О.Ууганбаатар
90 кг: Э.Энхбат, Б.Ариун-Эрдэнэ
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
+100 кг: А.Давааням, Б.Сугаржаргал
Үнэмлэхүй жинд: Б.Төгөлдөр, Х.Мөнхбаатар

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ
52 кг: М.Бундмаа
57 кг: Т.Баттөгс
63 кг: Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа
70 кг: Ц.Нарангэрэл
-78 кг: П.Лхамдэгд
+78 кг: Д.Цэрэнханд

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж