Доку Умаров “Кавзазын эмир” тушаалаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Доку Умаров “Кавзазын эмир” тушаалаас татгалзлаа

Чеченийн террористуудын удирдагч нарын нэг Доку Умаровын видео илгээлт интернэтийн сүлжээгээр гарчээ. Тэрээр “Кавказын эмиратын эмир” гэсэн тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдээд өөрийн залгамжлагчийг зарласан байлаа.  Kavkaz.tv ба YouTube сайтуудад тавигдсан видео бичлэгт Доку Умаровтай адил хүн ярихдаа албан тушаалаа Асламбек Вадаловт өгч байна, гэхдээ түүнийг “илүү эрч хүчтэй” хүн гэжээ.
Тэрээр эрүүл мэндийн байдлаасаа болон огцорч байна гэв. Үүнээс үүдэн түүний хордуулсан гэх яриа гарсныг ажиглагчид сануулж байна. Тэр амьд үлдсэн ч эрүүл мэндийн байдал нь муу байгаа бололтой гэж ВВС тэмдэглэв. Умаров Москвагийн метроны аллагын хариуцлагыг өөртөө авсан билээ.
"Кавказ-центр" сайт Умаровын огцорч буй тухай өгүүлэхдээ түүний залгамжлагчийн талаар ярилаа. Асламбек Вадалов 1994-1996 оны Чеченийн анхны дайнд оролцсон ба 1999 онд Хаттабын удирдлагаар Холбооны армийн эсрэг байлдаж байжээ. Тэрээр Умаровт тангараг өргөсөн анхны хээрийн дарга нарын нэг байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж