
“Цэргийн арга ерөнхийлөгчийн авч үзэж байгаа боломжийн гэх хувилбаруудын нэг юм. Бид түүнийг хэрэглэхгүй гэдэгт найдаж байна. Тийм хувилбар байгаа. Түүний маш нарийн дүгнэн үзсэн” гэж Маллен NBC телевизид яриа өгөхдөө хэлсэн байна.
Иранд цохилт өгөх нь харах аргагүй үр дагавар дагуулж мэднэ. Гэхдээ АНУ Ираныг цөмийн зэвсэгтэй байлгахыг хүсэхгүй гэж адмирал онцолжээ.
Энэ үеэр Исламын хувьсгалын манаа корпусын орлогч командлагч генерал Ядолла Жавани (Yadollah Javani) мэдэгдэхдээ АНУ-ын “ өчүүхэн хэмжээний” алдаа нь Ойрхи Дорнодын байдлыг бусниулна гээд Иранд цохилт өгөх "хатуу хариутай” гэж сануулсан байна. АНУ ба Израилийн довтолгоо хийгдвэл Иран шууд Тель-Авивыг бөмбөгдөнө гэжээ.