ХАМАС-ын даргын гэр дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

ХАМАС-ын даргын гэр дэлбэрэв

Израилийн агаарын цохилтын дараа. Фото ©AFP

Газын зурваст ХАМАС-ын нэгэн даргын гэрт дэлбэрэлт болж 24 хүн шархадсан тухай орон нутгийн мэдээний эх сурвалжийн дагуу Reuters мэдээлжээ.
ХАМАС-ын төлөөлөгч хэлэхдээ дэлбэрэлт хээрийн дарга Алаа аль-Данафын (Alaa al-Danaf) гэрт болсон гэнэ. Эмч нарын яриагаар байшинд байсан хүмүүсээс гадна гадаа явж байсан  хүмүүс дэлбэрэлтэд өртжээ. Палестинчууд уг дэлбэрэлтийнг Израиль үйлдсэн гэж байна. Харин Израилийн тал энд хамаагүй гэжээ.
Өнгөрсөн баасан гаригт Израилийн нисэх хүчин агаарын цохилт хийж Газыг Египеттэй холбосон нэг хонгил ба Палестины хээрийн дарга нарын нэг Исса аль-Батраныг (Issa al-Batran) устгасан байна.
Үүний дараа палестинчууд Сдерот хотыг буудаж нэг сургуулийн байрыг гэмтээсэн байв. Синайгаас палестинчуудын буудсан таван “град” Израиль ба Иорданы нутагт туссан байв. Иордоны зочид буудал уг пуужинд өртөн хүмүүс шархадсан байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж