
Цаг хугацааны явцад авлига авах арга нь улам нарийн болоод, мөнгийг хэд хэдэн зуучлагчаар дамжуулан өгч байна гэж Саидов онцлон тэмдэглэв.Түүний хэлснээр 2010 оны эхний хагаст боловсролын салбарт 36 авлигын хэрэг бүртгэгдсэн байна. Дээд сургуулиудын долоон багш авлигын хэргээр баригджээ.
Тэдгээр хүмүүсийн дунд Урлагийн их сургуулийн шалгалтын комиссийн дарга, Тажикийн худалдааны их сургуулийн багш байна. Оюутнуудаас шалгалт авахдаа 30 орчим ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө шаардсан гэсэн мэдээллийн дагуу тэднийг барьжээ. Нэр төртэй дээд сургуулиудад элсэхэд 15-20 мянган ам.доллар өгдөг гэж Саидов авлигын тогтсон хэмжээний талаар хэлсэн байлаа.