
Степановын мэдээгээр галд 34 хүн амиа алдсан байна. Өмнө нь 30 хүн үрэгдсэн гэж байлаа. Өнгөрсөн хоногт бид галаас 265 сууринг аварлаа. Мөн хүний амь үрэгдсэнгүй гэж тэр хэлэхдээ дахин дөрвөн хүн үрэгдсэн тоо ямар учиртайг тайлбарласангүй.
Наймдугаар сарын 2-ны өдөр гэхэд гал түймэртэй тэмцэж байгаа хүмүүсийн тоо ба техник 10 дахин нэмэгдсэн байлаа гэж Степанов хэлэв. Галын онцгой байдлыг Оросын 14 бүсэд тогтоогоод байна.