Бага оврын автобус буюу бидний хэлж заншсанаар “Микро автобусныхан” нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Хурд хэтрүүлэн ширүүн давхина, кондукторын хувийн соёл зан суртахуун нь дутагдалтай, хүүхэд настнуудыг үл тоомсорлон илүү мөнгө нэхнэ, сандал суудал нь эвдэрхий, бохир заваан, тоос буртагтай гээд л тэднийг шүүмжлээд байвал шалтаг мундахгүй ээ. Муу муухайгаараа байнга дуудуулж, хэлүүлж байдаг ч тэд нийслэлийн нийтийн тээврийн салбарт нэгэн том байр суурийг эзэлдэг. Тэдний үйлчилгээ, зан суртахуунд тавьсан шаардлага огтхон ч нөлөөлдөггүй, хамаагүй мэт байдаг. Ёстой л “Бид хувийн унаагаараа үйлчилж байна. Яах нь бидний дур” гэсэн шиг л аашилцгаана.
Үргэлжлэл
Үргэлжлэл