Тайрик Эвансын хар өдрүүд

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Тайрик Эвансын хар өдрүүд

“Сакраменто Кингс” багийн хамгаалагч Тайрик Эванс хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсоныхоо төлөө 30 хоног машин барих эрхээ хасуулжээ. Мөн тэрбээр шигшээ багаасаа бэртлийн улмаас хасагдаад байгаа юм. Сагсан бөмбөгийн ертөнцөд ирээдүйн од болон гялалзах эхлэлээ дөнгөж өнгөрсөн жилээс тавьсан “Сакраменто Кингс” багийн холбон тоглогч Тайрик Эванс энэ зун өөрийн Бенз хөлөгтэйгөө хурд хэтрүүлэн явьж байгаад цагдаад баригджээ. Харин түүний энэ хууль бус үйлдлийн шүүх хурал өнгөрсөн  долоо хоногт болж, зохих шийтгэлийг түүнд оноохоор болжээ. Калифорн мужид 120, 130 милийн хурдтай хөдөлгөөнд оролцсон нь түүний 30 хоног машин жолоодох эрхийг нь хасч, дээр нь 80 цаг нийгмийн ажил хийлгэх шийдвэр гарчээ. Түүнчлэн өнгөрсөн сард Лас Вегас хотноо эхэлсэн шигшээ багийн бэлтгэлийн үеэр шагайндаа бэртэл авч Шишевскийгийн бүрэлдхүүнээс хасагдсан байна. Ийнхүү өнгөрсөн улирлын шилдэг рүүки ойрын өдрүүдэд нэг л бүтэмж муутай явна даа.       

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж