“Челси” Э.Коулыг ямар ч үнээр явуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

“Челси” Э.Коулыг ямар ч үнээр явуулахгүй

Английн шигшээ болон “Челси” клубын зүүн жигүүрийн хамгаалагч Эшли Коулыг авах хүсэлтэй багууд эцсийн хариултаа сонслоо. Тэр тусмаа Моуриньо эзэн хааны багтаа авч чадахгүй болсон байна. Европын шилдэг клубуудын зүүн жигүүрийн байрлалд тоглодог тоглогчдоос” Челси”-гийн Э.Коулыг давж гарах хөлбөмбөгч олдохгүй л болов уу. Тиймээс Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб асуудалтай байгаа байрлалдаа Английн хамгаалагчийг авах хүсэлтээ одоог хүртэл илэрхийлсээр байна. Мэдээж “Реал”-аас гадна олон баг түүнийг авах гэж хичээж байгаа юм. Харин өнгөрсөн жилийн Премьер лигийн аварга Коулыг явуулах нь битгий хэл дэлхийн хамгийн өндөр үнээр ч хаашаа ч зарахгүй гэдгээ Лондонгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр илэрхийлээд байгаа юм. Энэ нь “Реал”-ын шинэ дасгалжуулагч Жозе Моуриньо–д өгөх хангалттай хариулт болж байна. “Цэнхрүүд”-ийн менежер Анчелотти ч үүнийг баталж байгаа юм. “Цэнхрүүд” шинэ улирлыг нээж, энэ сарын 14 –нд доороос гарч ирсэн “Вестбромвич”-тай өөрийн Стэмфорд бриждээ тоглоно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж