Jon Bon Jovi-гийн урьд ємнє хэний ч харж байгаагvй гэрэл зургууд

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Jon Bon Jovi-гийн урьд ємнє хэний ч харж байгаагvй гэрэл зургууд

Америкийн
алдарт Bon Jovi хамтлагийг vvсгэн байгуулагч, тус хамтлагийн гоцлол
дуучин Jon Bon Jovi-гийн тухай "Sex, Drugs and Bon Jovi" нэртэй ном энэ
оны 7-р сарын 26-нд худалдаанд гарчээ. Тус хамтлагийн анхны тур менежер
Rich Bozzett-ын бичсэн энэ номонд хамтлагийн эхэн vеийн хувийн
мэдээллvvд болон гэрэл зургууд багтсан байгаа ба урьд ємнє хэний ч харж
байгаагvй гэрэл зургууд хэвлэгдсэн байна. Дэлхий даяар 130 гаруй сая дуу
бичлэгvvдээ худалдан борлуулж, 34 сая орчим шvтэн бишрэгчидтэй болж
чадсан энэ агуу дуучны 22 настай байх vеийн хувийн гэрэл зургууд дуулиан
тариад байгаа юм. Номыг бичсэн Bozzett "Jon хамтлагийнхаа анхны
жилvvдийн талаар ямар нэгэн юм дурсахыг хэзээ ч хvсэж байгаагvй. Гэвч
эцэст нь тvvний шvтэн бишрэгчид энэ тухай уншиж мэдэх тєдийгvй урьд ємнє
хаана ч нийтлэгдэж, ил гарч байгаагvй фото зургуудыг олж vзэх болно. Би
тус хамтлагийн тур менежерээр ажиллаж, тэдэнтэй хамт амьдарч байх
хугацаандаа Jon-ы шvтэн бишрэгчид тvvнийг хэрхэн дэмжиж байгаа болон энэ
хамтлаг архи тамхи, мансууруулах бодис, секстэй хэрхэн холбогдож
байгааг єєрийн нvдээр харж байсан" хэмээжээ. Дуулиан тариад байгаа
эдгээр зурагнууд дээр алдарт дуучин Jon Bon Jovi, гитарчин Richie
Sambora болон хамтлагийн гишvvд мєн хагас нvцгэн бvсгvйчvvд байгааг та
бvхэн харах болно.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж