Олон улсын хээрийн сургуулилтанд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Олон улсын хээрийн сургуулилтанд оролцжээ

Долдугаар сарын 17-30-ны хооронд Камбожи улсад зохион байгуулсан “Angkor Sentinel 2010” Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн салаадын энхийг сахиулах ажиллагааны хамтарсан хээрийн сургалт дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчний 39 цэргийн алба хаагч амжилттай оролцоод ирлээ. Тус олон улсын хээрийн сургалт дадлагыг Камбучийн Вант Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Ази Номхон далайн цэргийн тойргийн “Дэлхийн Энхийн Ажиллагааны Санаачлага сан”-тай хамтран анх удаа өөрийн эх орондоо зохион байгуулсан бөгөөд хээрийн сургалт дадлагад дундыг хянагчаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн ахлах багш, ахмад Д.Мягмаржав, сургагч багшаар ЗХЖШ-ын Сургалтын хэлтэсийн мэргэжилтэн, ахмад Л.Баясгалан, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтэсийн мэргэжилтэн, ахмад Т.Мөнх-Оргил, салааны захирагчаар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Г.Амартүвшин нар оролцлоо.
“Angkor Sentinel-2010” энхийг сахиулах ажиллагааны олон үндэстэний салаадын хээрийн сургалт дадлага нь  тус улсын Kampong Speu мужийн Phnom Srouch дүүргийн Aco дахь Энхийг сахиулах хүчний сургалтын төвд болсон бөгөөд нийт 9 орны 11 салаа ур чадвараа бусад орны цэргийн албан хаагчдад харуулсан байна.
Оролцогч улс орон бүрээс хичээлийн нэг болон хэд хэдэн цэгүүдэд сургагч багш нараа ажиллуулж байсан бөгөөд “Angkor Sentinel-2010” энхийг сахиулах ажиллагааны олон үндэстэний салаадын хээрийн сургалт дадлага Монгол Улсын Зэвсэгт хүчнээс а/х Л.Баясгалан “Хичээлийн цэг 4 буюу Цувааны хамгаалалт”, а/х Т.Мөнх-Оргил “Хичээлийн цэг 1 буюу Шалган нэвтрүүлэх цэг” хичээлийн цэгүүдэд сургагч багшаар амжилттай сайн ажиллаж, “Дэлхийн Энхийн ажиллагааны Санаачлага сан”-гийн багш нараас өндөр үнэлгээ авч, Монгол улсын зэвсэгт хүчний залуу боловсон хүчний чадвар чансааг бусад орны цэргийн алба хаагчдад харуулснаараа онцлогтой болсон аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж