“Мянгын зах”-ын яггүй панз

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

“Мянгын зах”-ын яггүй панз

“Гарьд магнай”  киноны  Равсал панзын дүр нь нэр нь хоч нь болсон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б. Магсаржав  “Дэнжийн мянга” захын яггүй панзчин гэнэ. Мань эр зээ охиноо  дагуулан захаар юухан хээхэн  үзэж явахдаа  ганц хоёр мянган цаас заавал буулгаж авдгийг нь захынхан андахгүй аж. Б.Магсаржав өөр хэд хэдэн кинонд тоглосон ч Равсал панзынх шиг амжилттай болоогүй билээ. “Гарьд магнай” кинонд гайхалтай шигтгээ болсон панз эрийн дүрд түүн шиг сайн тоглох хүн үгүйг найруулагч Ж.Бунтар агсан мэдэж байсан бололтой.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж