
“Барселона” клубын ахлагч Карлес Пуйоль Испанийн шигшээгийн хамт дэлхийн аварга болсныхоо дараа дахин хоёр жил шигшээдээ хүчин зүтгэхээ мэдэгдлээ. Пуйоль өөрийн вебсайтдаа Испанийг 2012 оны европын аварга болоход нь туслахыг хүсч буй тухайгаа бичсэн байна. Уг нь Пуйоль шигшээгээсээ зодог тайлахааөр шийдсэн ч дасгалжуулагч Висенте дел Боске болон спортын захирал Фернандо Иерро нар ятгасны эцэст дахин хоёр жилийг “Армада”-тай хамт өнгөрүүлэхээр шийджээ. Өдгөө 32 настай хамгаалагч анх 2000 онд Испанийн шигшээд анхны тоглолтоо хийснээс хойш 90 тоглолтод оролцож, гурван гоол оруулсны нэг нь өнгөрсөн дэлхийн аваргад Германы хаалганд оруулсан хожлын гоол юм.