Хамгийн азгүй Себастьян Веттель

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Хамгийн азгүй Себастьян Веттель

Авто уралдааны хаан гэгдэх “Формула нэг”-ийн 2010 оны улиралд эхлэхэд л “Ред Булл” топ багуудын нэгт зүй ёсоор нэрлэгдэж эхэлсэн. Албан ёсны улирлын өмнөх туршилт дээр “Ред Булл”-ын болид бусдаас нэлээд хурдтай байгаа нь ажиглагдаж байлаа. Түүнчлэн туршлагатай нисгэгч Марк Уэббэр,  хамгийн залуу гран-пригийн ялагч Себастьян Веттель. Өдгөө “Формула нэг”-ийн хамгийн залуугаараа гэсэн олон амжилт Веттелийн нэрээр бичигдэж байгаа юм.
Өнгөрсөн улиралд анхны түрүүгээ авч байсан Герман нисгэгчийг энэ жилийн дэлхийн аварга болно гэдэгт олно хүн итгэж байсан, итгэсээр ч байгаа. Гуравдугаар сарын 14-нд Бахрайнд болсон гран-пригийн тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлэх болоход эргэлзэж байсан олон ч хүн Герман залууд итгэж эхэлсэн. Гэвч тэр энэ улиралд хамгийн азгүй нисгэгчээр шалгараад байна.
Учир нь тэрбээр болж өнгөрсөн нийт 12 уралдаанаас долоод нь байрлал тогтоох гараанд түрүүлжээ. Нэг ёсондоо “Формула нэг”-ийн гран-пригийн бямба гаригт нь тэр хэнээс ч илүү хурдан байж, харин ням гаригт нь хамгийн азгүй нь болж хувирдаг.

Ердөө хоёрхон удаа л тэрбээр тэргүүн шагналын тавцанд гарсан бөгөөд ингэхдээ Марк Уэббэр байрлал тогтоох гараанд түрүүлсэн үед манлайлж байжээ.
Бусад тохиолдолд, машины гэмтэл, буруу тактик гэхчлэн олон шалтгаанаас авах ёстой тэргүүн байруудаа алдсаар.
Хамгийн сүүлд болсон хоёр гран-приг дурдахад л Германд гараан дээр хэтэрхий Алонсод анхаарлаа хандуулж, түүний шахаж байсныхаа гайгаар Фелипе Массад гүйцэж түрүүлэх сул орон зайг орхиж, урдаа оруулсан бол Унгарт аюулгүйн машинаас барих ёстой тогтоосон хэмжээг баримтлаагүй учир питлэйнээр ороод гарах торгуул оногдуулсан нь бас л ялагч болгоход саад болсон юм.
Түүний холбоо аюулгүйн машин гарч ирсэн үеэр төдийлөн хангалттай сонсогдохгүй байсан ба аюулгүйн машин энэ тойрог бууна гэдэг дохиог хүлээн аваагүй байжээ. Ийм тохиолдолд аюулгүй машинаас 10 машины зайтай явах ёстой юм байна.
Ингээд л торгуулсан хэрэг. Харин энэ торгуулийн секундын багийн анд Марк Уэббэр нь төвөггүй ашигласан юм.
Иймэрхүү байдлаар л “Формула нэг”-ийн хорхойтнуудын улирлын өмнө хэдийнэ дэлхийн аварга болгочихоод байсан Герман нисгэгч Себастьян Веттель азгүйтсээр одоо 151 оноотой нисгэгчдийн тэмцээнд гуравдугаар байрт бичигдэж байна.
Хойшид юу болохыг хэлж мэдэхгүй ч одоогоор нисгэгчдийн тэмцээн ид өрсөлдөөнтэй болж ирж байгаа юм. Тэргүүлэгч Уэббэр 161, Хэмилтон 157, Веттель 151, Баттон 147, харин Алонсо 141.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж