Жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Петроматад” ХК-ны хувьцаа Лондонгийн хөрөнгийн биржэд арилжаалагддаг билээ. Тус компанийн хувьцаа өнгөрөгч баасан гаригт 144 пенсэд хүрлээ. Хагас сарын өмнө 87,5 пенсед хүрч байсан юм. Өнгөрсөн жилээс Матад XX талбайд геофизикийн судалгааны томоохон ажлуудыг явуулсны үр дүнд газрын тос илрүүлэх боломжтой хэд хэдэн талбайг тогтоожээ. Лондонгийн хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд цаашид ч өсөх хандлагатай байгаа тухай мэдээлж байна.
Б. Болорсүх