Хямрал цалинд нь нөлөөлсөнгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Хямрал цалинд нь нөлөөлсөнгүй

Америкийн трейдерүүд 2009 онд 140 тэрбум ам.долларын цалин хөлстөй байлаа. Уолл-стритийн 38 компанийн мэдээгээр үндэслэн энэ тухай The Wall Street Journal сонин мэдээлэв. 2008 онд нөхвөрийн хэмжээ нь 123 тэрбум, 2007 онд 137 тэрбум байлаа.Санхүүгийн тайлангаа тавьсан 18 компанийн  захиралуудын шагнал 110 саяаар багассан нь 2008 оны үзүүлэлтээс 30 хувиар бага байна. Захиралуудын орлого хэвлэлийн анхааралд байдаг учир тэдний шагнал буурчээ.  Хуулийн Katten Muchin Rosenman компанийн түнш Стивен Экхаусийн (Steven Eckhaus) хэлснээр зарим удирдлага нь тэдний орлого хэвлэгдэх учир шагналаас татгалзсан байна. Мөн компанийн захиралуудын өмнө авч байсан мөнгө нь тэдний энэ удаагийн шагналгүй байсныг нөхөж байгааг  Экхаус тэмдэглэв.
2009 онд Morgan Stanley-ийн тэргүүн  Джон Мак (John Mack), Barclays-ийн захирал  Джон Варлей (John Varley), Royal Bank of Scotland -ын удирдагчСтивен Хестер (Stephen Hester) ба Citigroup-ийн тэргүүн  Викрам Пандит (Vikram Pandit) нар шагналаасаа татгалзжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж