Б.Мөнгөнтуул дахин хожигдол хүлээв

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул дахин хожигдол хүлээв

Манай улсад анх удаагаа зохион байгуулж буй FIDE-гийн өндөр зэрэглэлийн, шилдэг 12 шатарчны оролцож буй эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний дөрөв дэх өргийн тоглолтууд өчигдөр болж өнгөрсөн. Манай шатарчин Б.Мөнгөнтуулын тухайд өчигдөр ОХУ-ын Татьяна Косинцеватай хараар тоглож, хожигдсон байна. Тоглолт эн тэнцүүхэн үргэлжилж байсан боловч манай шатарчин өөрөө алдаа гаргаснаар цагаан талд хожлын боломж олгожээ.
Тэмцээнд оролцож буй шатарчдын тухайд өнөөдөр амралтын өдөр бөгөөд маргааш Б.Мөнгөнтуул тав дахь өргөө БНХАУ-ын шатарчин Жао Сьюэтэй хийх юм.

Тэмцээний дөрөвдүгээр өргийн дүн:

Жао Сьюэ /БНХАУ/ 1 – 0 Майя Чибурданизе /Гүрж/
Конеру Хампи /Энэтхэг/ ½ – ½ Хоу Ифань /БНХАУ/
Сью Юйхуа /БНХАУ/ ½ – ½ Чжу Чень /Катар/
Шень Ян /БНХАУ/ 0 – 1 Антоанета Стефанова /Болгар/
Мэри Себаг /Франц/ ½ – ½ Илдиз Бетул /Турк/
Татьяна Косинцева /ОХУ/ 1 – 0 Б.Мөнгөнтуул /Монгол/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж