
Даваа гаригт дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 80 ам.доллар давлаа. Газрын тосны үнэ үүгээр зогсохгүй цаашид өсөж 82 ам.доллар хүрэх байх гэж зарим хөрөнгө оруулагчид тооцож байна. Их Британийн банкны титан “HSBC” энэ оны эхний хагас жилд олон тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэсэн мэдээ санхүүгийн салбарын хувьцаануудын ханш өсөхөд нөлөөлжээ. Баасан гаригт гаргасан албан ёсны мэдээгээр АНУ-ын ДНБ-ний өсөлт энэ оны хоёрдугаар улиралд 2.4 хувь болж эрс буурсан байна. Түүнчлэн Хятадын Ложистик, худалдан авалтын холбооноос ням гаригт Хятадын аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа удааширч байна гэсэн мэдээ гаргасан байна.
Т.Бадрах