
Ерөнхийлөгч Барак Обама дайны үеэр тахир дутуу болсон Ахмад дайчдын чуулга уулзалтын хуралдаанд оролцож үг хэлэхдээ “Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсны дараа Иракт явуулах шинэ стратеги бодлогоо тодорхойлсны дагуу ийм шийдвэр гаргаж байгаа юм” гэж мэдэгдсэн байна. Тэрээр товлосон хугацааг мөрдөн ажиллаж, “бүх хариуцлагыг Иракийн талд хүлээлгэн өгнө” гэж мэдэгдсэн байна.
Одоо АНУ-ын 65000 цэрэг Иракт байрлаж байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 1 хүртэл цэргийнхээ тоог 50000 хүртэл бууруулахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч хэлэхдээ энэ оны долдугаар сард Иракт сүүлийн хоёр жилд гарч байгаагүй алан хядах үйл ажиллагаа гарч, амь үрэгсдийн тоо 535 хүрсэн хэдий боловч АНУ-ын цэргээ татан гаргах ажил хэвийн байдлаар явагдана гэсэн байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг