
Харин цагаан дээлтэй гишүүд бараандуу хуулиуд төрүүлж мэдэхээр болов. Өглөөний хуралдаанаар Жендэрийн тэгш байдлын хуулиас эмэгтэйчүүдийн сонгуулийн квот, эх, эцгээ алдсан хүүхдүүдийн тэтгэмж, бүсгүйчүүдийг хүчээр үр хөндүүлэхэд хүргэсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага зэргийг хасч байгаад баталсан бол одоо Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай ярьж эхлэв. Түүгээр төр, засгийн эсрэг тэмцэл өрнүүлэгсдэд хуулийн хариуцлага ногдуулах талаар ярилцаж байгаа юм.
Д.ОЮУН