Буудлагын ДАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Буудлагын ДАШТ үргэлжилж байна


Германы Мюнхен хотноо буудлагын 50 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнгөрөгч пүрэв гаригт нээлтээ хийсэн тус тэмцээнд 103 орны 2200 гаруй мэргэн буучид онч мэргэнээ сорьж байгаа юм. Харин манай улсаас 19 тамирчин Германыг зорьсон бөгөөд манай баг тамирчдын салхийг хагалж, Б.Бишрэл эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрт өрсөлдсөнөөс 590 оноогоор 128 тамирчнаас 53 дугаарт бичигджээ. Мөн эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрт Ч.Нарантуяа 31, О.Янжинлхам 65 дугаар байрт тус тус бичигдсэн байна. Түүнчлэн эрэгтэйчүүдийн гар бууны 50 метрт Э.Даваахүү 36, В.Ганцоож 39, харин С.Золбоо 68 дугаар байрт тус тус шалгарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж