П.Хэрлэнгийн шинэ цомог мэндэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

П.Хэрлэнгийн шинэ цомог мэндэлнэ

“Seoul” ресторанд  өчигдөр “New Star” студийн захирал С.Мандахын  төрсөн өдрийн баярт дуучин П.Хэрлэн ирж дотны найздаа ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм. Сүүлийн үед олны өмнө ил гарч уран бүтээлээ туурвихаас илүүтэй бусдад буян хийж  арын албанд зүтгэх болсон тэрбээр энэ үдэш тайзыг доргиов. “Бүсгүй минь”, “Анд минь чамайг үгүйлэх нь” гээд олон сайхан дуунуудаараа зочдыг хөглөн, хоолойн чадлаа хариагүйг нотлох мэт байлаа. “Намайг хүмүүс нам жим болсон гээд байгаа ч би урлагаас хөндийрөөгүй тун удахгүй уран бүтээлээрээ эргэн уулзана” гэж ярьж байсан Хэрлэн шинэхэн цомгийнхоо бичлэгээ “New Star” студи дээр хийлгэсэн ажээ. Тун удахгүй тэрбээр цомогтойгоо фенүүдтэйгээ уулзах гэнэ. Уран бүтээлийн тал дээр  “Жигүүр Гранд”-ын “Гранд” хамтлаг, “New Star” студитэй  хамтран ажиллаж байгаа юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж