Мэргэжлийн сургуулийнхан эх орноо төлөөллөө

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн сургуулийнхан эх орноо төлөөллөө

ОХУ-ын Улан-Үдэ хотноо 2010 оны долдугаар сарын 25-29-ний өдрүүдэд Байгаль далайн эрэг дээр Зөвлөлт холбоот улсын Гавьяат дасгалжуулагч Банзаррагцаевагийн болон Шилдэг дасгалжуулагч Мехеев нарын нэрэмжит өсвөр үеийн боксчдын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн боксын ангийн 10 тамирчид оролцсон бөгөөд алтан медалийг О.Аскар, Н.Гандулам нар,  мөнгөн медалийг А.Мөнх-Эрдэнэ, Б.Мягмардаш, Б.Сахибатжа, хүрэл  медалийг Д.Давааням, Д.Ганбаяр нар тус тус хүртсэн байна.
ОХУ-ын Боксын шилдэг дасгалжуулагчид болох Банзаррагцаева болон Мехеев нарын нэрэмжит тэмцээнд манай баг тамирчдаас гадна ОХУ-ын Буриад, Улан-үдэ, Саган нуур, Бичура, Чита, Иркутска, Ангарск, Ачинск болон бусад хотуудаас өсвөрийн тамирчид хурд, хүчээ сорьсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж