
Өнгөрсөн баасан гаригт “Монгол шилтгээн”-д болсон “Sunset” шоуны үеэр оддын элсний волейболын тэмцээн болов. Тус тэмцээнд эмэгтэйчүүдээс “Гурван охин” хамтлаг, “Эра” төвийн загвар өмсөгчид, жүжигчин Н.Цэнд-Аюуш, С.Отгоцэцэг нар оролцжээ. Тэмцээний үед “Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаа хөгжөөн дэмжигчийн үүрэг гүйцэтгэж, харин Соло, Ану хоёр “Spirit-Edc” хэмээх баг болон хамтран тоглосон юм. Харамсалтай нь, багийн тоглогч Ану хамгийн их онооо алдаж, Соло хоёрхон оноо авсан учир тэд ялагдал хүлээхээс өөр аргагүйд хүрсэн юм. Энэ жилийн хувьд “Гурван охин” хамтлагийнхан “одгүй” байсан бөгөөд хамгийн их хожигдолтой, муу багаар тодорчээ. Харин гадаад дүр төрхөөрөө тэд залуусыг байлдан дагуулсан, биеийн галбираа тодотгож өгсөн бикини өмссөн нь загвар өмсөгчдөөс дутхааргүй сайхан харагдаж байв.
М.Анир