
ОХУ-ын теннисчин Анастасия Павлюченкова Туркийн Станбул хотноо болсон WTA-ын цомын тэмцээний финалд нутаг нэгт Елена Веснинаг 5-7; 7-5; 6-4 харьцаатай хожсоноор аваргын цом өргөжээ. Өсвөрийн эмэгтэй теннисчдийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 19 настай Павлюченкова ийнхүү карьерынхаа хоёр дахь цомоо хүртсэн юм. Тэрбээр өмнө нь гуравдугаар сард Мексикт болсон Монтеррейн тэмцээнд түрүүлсэн билээ.
С.Цэлмэг