Оддын элсний волейболын ялагчид

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Оддын элсний волейболын ялагчид

Жил бүр “Монгол шилтгээн”-д зохион байгуулдаг “Swatch” брэндийн дор зохион байгуулдаг оддын элсний волейболын тэмцээн өнгөрсөн баасан гаригт амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд хамгийн олон хожилтой баг нь эрэгтэйчүүдээс жүжигчин Х.Манлайбаатар, “Boomtown” хамтлагийн дуучин, жүжигчин Н.Баярбат, эмэгтэйчүүдээс “Tv Cocktail” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Отгонцэцэг нар байв. Жүжигчин Н.Цэнд-Аюушийн “Nestea” баг тэмцээнд түрүүлж хошой аварга болсон бол эрэгтэйчүүдээс “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Х.Манлайбаатарын “Swatch” баг тэргүүлж, аварга болжээ. Энэ өдөр жүжигчин Н.Цэнд-Аюуш хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байв.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж