
Өдгөө FAI-гийн бүртгэлтэй нисдэг тэрэгний хурдны дээд амжилт нь 216 узел болж байна. Түүнийг 1986 онд AgustaWestland Lynx нисдэг тэрэг тогтоожээ. Америкчууд Х2-ын хурдыг ойрын хоёр сарын дотор 250 узелд хүргэх гэнэ.
Sikorsky компанийн шинэ машин нь эсрэг тэсрэг эргэдэг дөрвөн далавчтай хоёр сэнстэй бөгөөд сүүл хэсэгт нь түлхэх зориулалтын зургаан далавчтай сэнстэй. Гурван сэнс нэг хөдөлгүүрээр ажилладаг. Sikorsky нисдэг тэрэгнийхээ алсын нислэгийн зайг 1300 км, хурдыг нь цагт 480 км болгохоор төлөвлөжээ.