Элсний волейболын аваргууд”Swatch” цагаар гангарлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Элсний волейболын аваргууд”Swatch” цагаар гангарлаа

Олон улсын волейболын холбооноос
зохион байгуулдаг элсний волейболын тив дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнийг Swatch групп ивээн тэтгэдэгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл
алдарт "Swatch" брэндийн нэрийн дор Монголд зохиогддог элсний волейболын
тэмцээн дөрөв дэх жилдээ буюу 2010 оны 7-р сарын 30-ны өдөр Монгол
Шилтгээнээ амжилттай явагдлаа. "Swatch " брэндийн Монгол дахь албан ёсны
тєлєєлєгч Наран Группээс зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ оддын
хүсэн хүлээдэг тэмцээний нэг болоод байна. Тэмцээнд A-Capella, Guys,
Гурван охин, The Lemons, lumino хамтлагынхан, Отгонцэцэг, Ууганбаяр,
Баярбат, Манлай, Цэнд Аюуш нарын залуу жүжигчид, Эра модель агентлаг,
SBN телевизийн баг тамирчид оролцсон юм. Мөн тогооч Тэнгис гал
тогооноосоо хэсэг зуур хөндийрч, Carlsberg багт амжилттай тоглосон нь
тун ч содон харагдаж байсан.  
Үдэш  хүртэл үргэлжилсэн элсний волейболын тэмцээнд эрэгтэйчүүдийн
төрөлд жүжигчин Манлай, Баярбат нарын бүрэлдэхүүнтэй Swatch баг,
эмэгтэйчүүдийн төрөлд жүжигчин Отгонцэцэг, Цэнд Аюуш нарын Nestea баг
түрүүлж Swatch брэндийн цаг, Adidas, Edc ,Carlsberg, Nestea брэндийн
гарын бэлгээр шагнуулсан. Харин авьяас чадвараараа удаалсан Эра модель
агентлагын эрэгтэй эмэгтэй багийн тамирчид Nestea, Adidas, Edc, Carlsber
брэндийн шагналыг гардан авсан. Ийнхүү дэлхийн алдарт "Swatch" цагны
өрсөлдөөн дуулиан шуугиан, инээд хөөрөөр дүүрэн болж өндөрлөлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж