Уурхайд тэсрэх бодис дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Уурхайд тэсрэх бодис дэлбэрэв

Шанси мужийн Ичэнь аймгийн Линьфэнь хотын "Люгоу" уурхайд долдугаар сарын 31-ны үүрээр гарсан ослын улмаас нас барагсдын тоо 17 хүн болсон байна.  "Янцюань" гэх нүүрсний аж үйлдвэрийн хэсгийн өмч болох уг уурхайд тэсрэх бодис дэлбэрчээ. Үүний улмаас 104 хүн янз бүрийн гэмтэл бэртэл авсан байна.
Уурхай нь уулын хөндийд оршдог бөгөөд тэнд тэсрэх бодисийн агуулахад дэлбэрэлт гарсан байна. Агуулах 20 кв.метр талбайтай ба ажилчдын байрнаас 30-40 метрын зайтай байсан аж. Дэлбэрэлтийн улмаас агуулахад ойр уурхайчдын 6 байр түүнд өртөн тийм олон хүний аминд хүрчээ.
Шархадсан хүмүүсийн биеийн байдал эрчимт эмчилгээний улмаас сайжирч байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж