Фото: ISRA.com
Гэллапын институтын явуулсан санал асуулгаар Израилийг дэмжих хандлага Персийн булангийн анхны дайнаас хойших 20 жилийн дотор хамгийн өндөр хэмжээнд байна. Асуугдсан хүмүүсийн 63 хувь нь Израилийг дэмжиж, дөнгөж 15 хувь нь Палестиныг илүүд үзсэн байв. Санал асуулгаар хүмүүст 20 орны нэрийг өгснөөс Израиль хамгийн өндөр дэмжлэгийг авчээ.
Америкчуудад Израиль-Палестины сөргөлдөөнийг шийдэж болно гэсэн өөдрөг сэтгэгдэл байхгүй байна. Израильчуудын 57,5 хувь нь өнөөгийн Барак Хусейн Обамагийн захиргаа нь палестинчуудад элэгтэй гэж үзэж байгаа юм. Мөн тэд өмнөх Бушийн засаг захиргаа Израильд илүү нааштай хандаж байсныг хэлж байна.