“Уэст Бром” вувузелаг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

“Уэст Бром” вувузелаг хориглов

FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бас нэгэн дуулиан болсон чихэнд чийртэй дуутай вувузела гэх хуванцар бүрээг талбайдаа нэвтрүүлэхийг хориглосон Премьер лигийн ээлжит баг нь “Уэст Бромвич Албьон” боллоо. Хэдийгээр энэ жилийн дэлхийн цомын тэмцээний нэгэн бэлгэдэл болж чадсан ч вувузела бүрээн дуу Премьер лиг болон Хөлбөмбөгийн лигийн дүрмийг зөрчих хэмжээнд хүрч байгаа учир талбайд дуугаргахыг хориглох шийдвэр гаргасан тухайгаа “Уэст Бром” клубын удирдлага мэдэгджээ. Сануулахад, Английн Премьер лигийн “Тоттенхэм”, “Арсенал”, Бирмингхэм”, “Эвертон”, “Фулхэм” болон “Уэст хэм” клубууд вувузелаг талбай, цэнгэлдэхэд ашиглахыг хориглоод байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж