“МанЮ”-гийн Андерсон осолджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

“МанЮ”-гийн Андерсон осолджээ

“Манчестер Юнайтед” клубын хагас хамгаалагч Андерсон өчигдөр Португалийн хурдны зам дээр авто осолд орж, машин шатаж, дэлбэрэхээс өмнө азаар машинаас гарч амжжээ. Бразил хөлбөмбөгч эрэгтэй, эмэгтэй хоёр найзтайгаа явж байсан гэнэ. Осол Португалийн Брага хотод үүрээр болсон байна. Audi R8 спорт загварын машиныг Андерсоны эрэгтэй найз нь жолоодож байсан бөгөөд машин замаас гарч, хашлага мөргөн 30 гаруй метрийн өндөрт шидэгджээ. Шатаж эхэлсэн машинаас ухаан алдсан Андерсоныг найзууд нь татаж гаргасан бөгөөд дараа нь Андерсон амийг нь аварсан хоёр найздаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Өдгөө 22 настай Андерсон Sardinha Biba гэх шөнийн клубт найзуудынхаа хамт шөнийг өнгөрүүлээд гарч яваад осолдсон байна. Осолд орсон машин нь Франц улсын бүртгэлтэй, 150 мянган ам.долларын үнэтэй, 320 км/цагийн дээд хурдтай Audi R8 машин байжээ. Осолд орсон гурван хүнийг Брага хотын St. Mark-ийн нэрэмжит эмнэлэгт хүргэсэн байна.
Ослын талаар “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Сэр Алекс Фергусонд мэдээлсэн боловч клубын удирдлага одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж