П.Цагаан НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

П.Цагаан НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх П.Цагаан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад суух Суурин төлөөлөгч бөгөөд НҮБ-аас Монгол Улсад суух Суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглу-г хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд, Ахлах зөвлөх П.Цагаан, хатагтай Сезин Синаноглуд Монгол Улсад суух НҮБ-ын суурин төлөөлөгч болсонд нь баяр хүргэсэн бөгөөд НҮБ-ын монгол Улс дахь үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч ямагт дэмжиж байдгийг илэрхийлсэн юм. Түүний дараа талууд Монгол Улс, НҮБ-ын харилцааны асуудлууд, мөн дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлын асуудлаар санал солилцлоо.  Хатагтай Сезин Синаноглу халуун дотноор хүлээн авсанд талархаад, НҮБ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж