Мексик хотын Basilica de Guadalupe хэмээх газарт жил бvр мянга мянган алиалагчид цуглардаг 15 фото

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Мексик хотын Basilica de Guadalupe хэмээх газарт жил бvр мянга мянган алиалагчид цуглардаг 15 фото

Basilica
de Nuestra Senora de Guadalupe (Our Lady of Guadalupe Shrine) хэмээх
газар бол Мексик хотын умард хэсэгт байрладаг бєгєєд Our Lady of
Guadalupe гэдэг нь есvсийн эх Гэгээн Мариягийн католик шашин дахь дvр юм
байна. Жил бvр энэхvv газарт Гэгээн Гуадалупегийн аврал хамгаалалд
талархлаа илэрхийлж, ирэх жилдээ баян чинээлэг, амжилт бvтээл дvvрэн
байлгаарай хэмээн залбирахаар мянга мянган хvмvvс хуран цуглардаг.
Цугларсан олны хамгийн онцгой зvйл нь тэд бvгд алиалагчийн хувцас ємсєж,
нvvр амаа алиалагчтай адилхнаар будаж янзалсан байдаг явдал юм. Бvх
насныхнаас бvрдсэн алиалагчдын цуваа бvхлээрээ Мексикийг ивээгч
гэгээнтэнд талархал илэрхийлж, ивээл тусламж эрэлхийлсэн сэтгэлээр
нэгдсэн байдаг. Тэд Мексик хотын Calzada de Guadalupe хэмээх єргєн
чєлєєнд цуглараад дараа нь жагсаалаар Basilica руу хєдлєх ба энэ
хугацаандаа мєргєлийн дуу дуулж, жонглёр тоглож, бvрээ бишгvvр vлээж,
агаарын бємбєлгєєр даллан, инээн баясаж явдаг аж. Энэхvv гайхалтай
мєргєлийн жагсаалыг vзэж сонирхох мєн оролцохоор сая сая мексикчvvд,
гадны жуулчид хvрэлцэн ирдэг байна. Basilica de Guadalupe хэмээх энэ
шvтээний газрын суурь 1531 онд тавигдсан ч 1709 оныг хvртэл баригдаж
дуусаагvй байжээ. Одоо шинэчлэгдэн баригдсан энэ шvтээний газар
мексикийн ард тvмний мєнхийн шvтээн болсон юм байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж