Гэр бүл болоход юу анхаарах вэ? | News.MN

Гэр бүл болоход юу анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Гэр бүл болоход юу анхаарах вэ?

Сайн гэр бүл босго.
Сайн сайхан гэр бүл гэдэг тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Хүний насан туршын  уран бүтээлийн адил асар их хүчин чадал, сэтгэл, хөдөлмөр, ухаан шаарддаг. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү.

Гэр бүлийг чинь юу ч орлохгүй.

Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүл хамгийн чухал. Нөхрөө өндөрт байлгахын тулд эхнэр нь гадаад төрх хийгээд ил харагдах, үл харагдах бүх л байдлаар өөрийн бүсгүй хүн гэсэн төрх байдлаа дээд зэргээр хайрлах хэрэгтэй.
Санал зөрөлдөх, үг зөрөх, маргаан гарахад бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайгаарай.
Гэр бүлийн хоёр маргалдахад  аль нэг нь буулт хийж сурах хэрэгтэй байдаг.  Зөв гэдгээ нотлох гээд оролдоод эхлэх юм бол хэн нь ч буруутай болохыг хүсдэггүй. Тиймээс энэ бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайгаарай. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан өөрийнхөө гомдол бухимдлыг бүгдийг асгах гээд хэрэггүй. Эхлээд өөрөө тайвшрах нь чухал байдаг. Харин дараа нь ухаалгаар хар.

Ханийнхаа зан төрхөөс сайн зүйлийг нь олж харахыг хичээ

Ямар ч эр хүн магтуулах дуртай. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр түүнийг нь ил гаргаж хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож илүү сайжруулахыг  хичээдэг. Түүнтэй хамт байхад танд ямар сайхан байдгийг боломж гарах үед нь хэлж байгаарай. Эр хүний өөртөө хайртай сэтгэлийг нь магтсанаар та түүнийг өөртөө улам ойртуулна. Тэгээд ч ийм магтаал сонссон эр хүн илүү эрч хүч, сэтгэлтэй болдог. Бүр дотно, янагийн харилцаанд ч энэ нь бүсгүй хүнээс ихээхэн хамаарч байдаг. Хэдийгээр та сэтгэлдээ хэн нэгэн төгс эрийг мөрөөддөг байсан ч гэсэн өөрийн амьдралд учирсан ханиа “орондоо”, “секст” ч төгс байлгах эсэх нь танаас л хамаарна.

Бүх юманд сэтгэл дундуур байх хэрэггүй.
Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ “үгүй хийх” нэг шалтгаан юм шүү. Зөвхөн бүсгүйчүүд л гэр орны болон гоо сайхны бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та өөрийг чинь эргүүлж байсан олон эрчүүдээс бүх зүйлээрээ таарч тохирно гээд түүнийг амьдралын ханиа болгон сонгосон өдрөө эргэн санаарай.

Гэр бүлээ үймүүлэх хөндлөнгийн шалтгаанаас зайлсхий.
Мэдээж та бүсгүй л хүн юм чинь өөр бусад эрчүүлд таалагдаж л байгаа. Хэрвээ танд өөр эр хүнтэй сээтэгнэх тохиолдол байдаг бол энэ хөнгөн сээтэгнэлээ гэр бүлийг чинь үймүүлэх хэмжээнд хүргэж яагаад ч болохгүй. Шинэ хуучин түлхүүрийн тухай үлгэр байдаг даа. Замын дундаас гарч ирсэн хүн ханиас чинь илүү байна гэж юу л бол. Тиймээс хэн нэгнийг та нөхрөөсөө илүү сайн сайхан гэж бодохоо түр азнаарай.

Хүүхдүүдээ зөв сурга.
Хүүхдүүдээ аавыгаа хүндэлж, хайрладаг болгон хүмүүжүүл. Хүүхдүүдийнхээ дэргэд нөхөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Хадмуудынхаа ч сайн муу талыг нь тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сур. Хадмуудаа хүүхдүүддээ дайсан мэт ойлгуулах нь маш буруу. Энэ үг нөхөрт ч хамаатай. Хэдийгээр ил гаргахгүй байгаа ч эцэг эхэд нь сайнаар хандаж байгааг хань чинь ойлгож ухаарч, таны сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг илүү мэдэрнэ.

Чухал асуудлыг ганцаараа, бие дааж  бүү шийдвэрлэ
Гэр бүлийн  чухал асуудлаа ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох нь зүйтэй. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүнийг санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг ойлгох нь чухал. Өөрийгөө хүндэлдэг ямар ч нөхөр эхнэр нь гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй байдаг. Хэдийгээр нийгэмд эр хүн илүү нэр хүндтэй, илүү үүрэг гүйцэтгэдэг боловч яг гэр бүл дотор эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их хүндрэлтэй тулгардаг байна.

Хардлагаа битгий хэтрүүл
Харгүй бүсгүй, тэр тусмаа харгүй эхнэр гэж байдаггүй гэдэг. Байх ч ёстой гэж үздэг. Харин ямар хэмжээнд илэрч байна гэдэг нь л хамгийн чухал. Хардсанаасаа болоод гэр бүлээ сүйрүүлэхэд  хүрдэг тохиолдол цөөнгүй. Гэвч нөхрөө харддаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь мөн ижил үр дагаварт хүргэдэг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж