25 мянга дахь Porsche Panamera үйлдвэрээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

25 мянга дахь Porsche Panamera үйлдвэрээс гарлаа

Дэлхийн шилдэг төмөр хөлгүүдийн нэг Porsche Panamera гэх дөрвөн хаалгатай, дөрвөн хүний суудалтай, тансаг ангиллын суудлын тэрэг анх 2009 онд мэндэлсэн юм. Харин өдгөө буюу ердөө ганцхан жилийн дараа 25 мянга дахь Porsche Panamera үйлдвэрлэлээс гарч байна. Германы Лайпциг хот дахь 640 гаруй ажилчинтай Porsche-гийн үйлдвэрт 25 мянга дахь Panamera-г үйлдвэрлэсэн бөгөөд улаан өнгөтэй, 3,6 литрийн зургаан цилиндртэй хөдөлгүүртэй, 300 морины хүчтэй ажээ. Америкийн нэгэн худалдан авагчийн захиалгаар бүтээсэн энэхүү Porsche Panamera-г тун удахгүй эзэнд нь хүлээлгэж өгөх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж