Азийн өвлийн VIII наадам Японд болно

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Азийн өвлийн VIII наадам Японд болно

Казахстанд үргэлжилж буй Азийн өвлийн спортын VII наадмын хүрээнд болсон Азийн олимпийн зөвлөлийн ээлжит хурлаар 2017 оны Азийн өвлийн наадмын “нийслэл”-ийг сонгожээ. Шийдэрийн дагуу 2017 онд Азийн өвлийн спортын VIII наадмыг Японы Саппоро болон Обихиро хотууд зохион байгуулахаар болсон байна. Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхий Ассамблейн мэдээгээр дээрх хотуудаас өөр нэр дэвшигчид байгаагүй гэнэ.

Саппоро хот өмнө нь хоёр удаа буюу 1986 болон 1990 онд Азийн өвлийн наадмыг амжилттай зохион байгуулж байснаас гадна Японы Аомори хотод 2003 оны Азийн өвлийн наадам болж байжээ. Ийнхүү Япон улс дөрөв дэх удаагаа тивийнхээ өвлийн наадмыг зохион байгуулахаар болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж