Jennifer шинэ найз залуутай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Jennifer шинэ найз залуутай болжээ

 “Сүнстэй ярилцагч” киноны од  Jennifer 40 настай Jamie Kennedy –тэй жил гаруй болзоод салснаас хойш  ганц бие байсан юм. Харин тэр Alex Beh хэмээх 27 настай жүжигчин залууд  дурласан аж. 31 настай жүжигчин бүсгүй шинэ найз залуудаа ухаангүй дурласан бөгөөд  үүнийгээ ч хүмүүсээс нуухгүй байгаа гэнэ.  Тэдний ойр дотны  нэгэн хүн “Тэд байнга хөтлөлцөж явдаг, бие биедээ зориулагдсан гэмээр харагддаг” гэжээ.  Jennifer  шинэ найз залуугынхаа тухай “Тэр хүн шиг хүн болохоор түүнтэй байхад сайхан байна. Би ч урьд урьдынхаасаа илүү  өөрийгөө  сайн ойлгодог болж байгаа” гэж ярьжээ. Мөн тэрбээр  “Миний хайр дурлалын амьдрал бол би өөрөө. Би ганцаараа байхдаа их зүйл хийж чадахгүй гэдгээ ойлгосон. Харин одоо би аз жаргалтай байна” гэжээ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж