БТСГ-ын дарга А.Энхтуултай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга А.Энхтуултай уулзлаа

Туркийн Кайсери хотноо 10 гаруй хоног үргэлжилсэн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний охидын 17 насны ангилалд оюун ухаанаа уралдуулж, дэлхийн аварга хэмээх эрхэм хүндэтгэлийн эзэн болсон ОУХМ А.Энхтуул болон түүний багш, гавьяат дасгалжуулагч, шатрын спортын ОУХМ П.Жигжидсүрэн нарыг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Ч.Наранбаатар дарга А.Энхтуулыг өмнө нь багийн дэлхийн аваргад түрүүлж байсан амжилтаа бататгаж, хувийн тоглолтоор өсвөрийн шилдэг шатарчдыг тэргүүлсэнд баяр хүргээд, БТСГ-ын зүгээс оюуны спортод үргэлж анхаарал тавин, дэмжих ажиллах болно гэдгийг онцлов.

Оюуны спортоор дэлхийд гайхагдах цаг ойрхон ирснийг нотолж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэн А.Энхтуул өчигдөр өглөө эх орондоо ирсэн юм. Түүнийг мөн өнөөдөр Монголын шатрын холбоо хүлээн авч, уулзах бөгөөд энэ үеэр А.Энхтуул FIDE-гээс ядуу, буурай орны шатрын холбоодод дурсгасан 10 ширхэг шатар болон элекрон цагийг холбоондоо хүлээлгэж өгөх ажээ.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж