Б.Мөнгөнтуул Болгарын шатарчинд хожигджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Болгарын шатарчинд хожигджээ

“Их тэнгэр” цогцолборт үргэлжилж буй FIDE-гийн шилдэг 12 эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний гуравдугаар өргийн тоглолтууд өчигдөр болж өнгөрлөө. Эх орноо төлөөлөн тус тэмцээнд оролцож буй манай шатарчин Б.Мөнгөнтуулын тухайд өчигдөр Болгарын шатарчин Антоанета Стефановатай цагаанаар тоглож, хожигдсон байна. Ийнхүү Б.Мөнгөнтуул гурван өргийн дараах байдлаар нэг хожиж, хоёр хожигдсоноор нэг оноотой есдүгээрт бичигдээд байна.

Тэмцээнд оролцож буй шатарчид өнөөдөр дөрөв дэх өргөө тоглох бөгөөд манай шатарчин ОХУ-ын Татьяна Косинцеватай тоглох юм.

Тэмцээний гуравдугаар өргийн дүн:

Чжу Чень /Катар/ 0 – 1 Жао Сьюэ /БНХАУ/
Мэри Себаг /Франц/ ½ – ½ Шень Ян /БНХАУ/
Илдиз Бетул /Турк/ ½ – ½ Конеру Хампи /Энэтхэг/
Хоу Ифань /БНХАУ/ 1 – 0 Сью Юйхуа /БНХАУ/
Майя Чибурданизе /Гүрж/ ½ – ½ Татьяна Косинцева /ОХУ/
Б.Мөнгөнтуул /Монгол/ 0 – 1 Антоанета Стефанова /Болгар/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж