Хойд Солонгосын хөлбөмбөгчдийг шийтгэв

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын хөлбөмбөгчдийг шийтгэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жонг-Илийн шийдвэрээр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг гэсгээн шийтгэжээ.

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хойд Солонгосын хөл бөмбөгчид аваргын цом гардан авах боломжгүй гэдгийг хөл бөмбөгийн тэмцээн хорхойсон үздэг хүн бүхэн мэдэж байсан бөгөөд харин ч солонгосын хөл бөмбөгчид өөрсдийн боломжийн хэмжээнд хүчин чармайлт гаргаж, амжилттай оролцсон гэж үнэлж байгаа билээ. Гэвч Хойд Солонгосын эрх баригчид өөрийн орны тамирчдыг тэмцээнд муу оролцлоо гэж  шийтгэл ногдуулахаар шийдвэрэсэн аж. Шигшээ багийн дасгалжуулагч Ким Жонг-Хун болон тамирчдыг эх орондоо хүрэлцэн ирсний дараа тэд нарыг Ардын Соёлын Ордонд аваачин ордон  руу орох шатан дээр хүчээр босоо зогсоон, 6 цагийн турш 400 хүнээр шоолуулан гэсгээжээ.
Шигшээ багийн хоёр тамирчин Jong Tae Se болон An Yong-hah нар эх орондоо очилгүй шууд Япон руу ниссэн тул энэхүү гэсгээн шийтгэх доромжлолд өртөөгүй байна. Харин багийн дасгалжуулагчийг Пхеньян хотын барилгын нэгэн ангид барилгачингаар ажиллуулах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Eurosport

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж