Чөлөөтийнхөн цугларалтад гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн цугларалтад гарчээ

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн  тамирчид өнгөрсөн пүрэв гаригт “Сүүж” амралтад бэлтгэлд гарлаа. Ирэх есдүгээр сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх энэхүү нэгдсэн цугларалтад насанд хүрэгчдийн шигшээ багийн бүх тамирчид хамрагджээ. Чөлөөтийнхний нэгдсэн цугларалтын хугацаа энэ сарын 10-нд дуусах юм байна.

Боксын шигшээ багийн тамирчдын хувьд Орхон аймагт 45 хоногийн бэлтгэлд гараад удаж байгаа бол жүдо бөхийн үндэсний шигшээ тамирчид өнөөдрөөс БТСГ-ын харьяа “Олимп” баазад мөн дэлхийн аваргын өмнөх цугларалтад гараад байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж