Израиль Газыг бөмбөгдөв

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Израиль Газыг бөмбөгдөв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Oded Balilty

Долдугаар сарын 31-ний шөнө Израилийн нисэх хүчин Газын зурвасын хэдэн цэгт цохилт хийсэн байна. Палестины эх сурвалжийн мэдээгээр ХАМАС-ын аюулгүй байдлын албаны нэгэн байшин довтолгоонд өртсөн ба мөн Рафиахын ойролцоох хонгилуудыг Израиль бөмбөгджээ. Довтолгооны явцад нэг дайчин алагдан найман хүн шархадсан байна.
Израилийн нисэх хүчний цохилт нь долдугаар сарын 30-ны өдөр Газын зурвасаас “град” пуужингаар Ашкелон хотыг буудсаны хариу болсон байв. Уг пуужин орон сууцны хороололд дэлбэрч бага зэргийн эвдрэл авчирснаас гадна тэр хавийн хүмүүсийг шооконд оруулжээ. “Градын” дараа Баруун Негевыг палестинчууд минээр буудсан байв. Хоёр мина Эшколь хотын захиргааны дэвсгэрт унаад онцын хохирол учруулсангүй.
Ойрхи Дорнод дахь НҮБ-ын төлөөлөгч Газын зурвасаас “град” пуужингаар Ашкелон хотыг буудсан нь террор мөн гэж хэлжээ.
Долдугаар сарын 31-нд Палестины эх сурвалжийн мэдээлснээр агаарын довтолгоонд алагдсан Иса Альбатран (40) нь ХАМАС-ын зэвсэгт жигүүр « Аз ад-Дин Аль-Касемын бригад»-ын хээрийн дарга нарын нэг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж