Амьдрахад таатай орнуудын чансааг гаргав

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Амьдрахад таатай орнуудын чансааг гаргав

Фото: ISRA.com

Гэллапын институтын жил тутам явуулдаг хамгийн тааламжтай орнуудын жагсаалт баян орнуудад л амьдрах таатай нөхцөл байгаа гэдгийг дахин харуулав. Санал асуулгаар жагсаалтын эхний таван байранд Дани, Финлянд, Норвеги, Швед ба Голланд оржээ. Израилийн хамт Канад, Швейцари, Австрали дараагийн байруудад оржээ.
Чансааны 14-д АНУ, 17-д Их Британи бичигджээ. Жагсаалтын сүүлд Сьерра-Леоне, Коморын арлууд, Бурунди, Того ба Камбож бичигдлээ. Ойрхи Дорнодын бүсээс Израиль хөршүүдээсээ хэтэрхий хол тасран наймд бичигдсэн байна. Иордан 52-т, Ливан 73-т, Египет ба Сири 115-т тус тус бичигдлээ. Палестины автономи чансааны 88-д бичигдсэн нь гайхал төрүүлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж