
Испанийн ажилгүйдэл сүүлийн 13 жилийн дотор хамгийн өндөр төвшинд буюу 20,09 хувь болоод байна. Зуны улирлын чанартай ажлын эрэл гарч ирсэн ч энд нөлөөлсөнгүй.
Энэ нь одоо Испанийн ажилгүйчүүдийн тоо 4,6 сая болж байна гэсэн үг юм. Ажилгүйдлийн энэ төвшин Европын холбоонд хамгийн өндөр бөгөөд, Латва, Эстонитай зэрэгцэх хэмжээнд очжээ.
Харьцуулахад, Европын холбооны ажилгүйдэл 9,5 хувиас илүү гарахгүй байгаа юм. Испанийн эдийн засагчид байдал ийм байгаад түгшиж байна. Ажилгүйдэл болон гадаад өр их байгаа нь нийлээд эдийн засагт сөрөг нөлөөг авчирч магадгүй.