Нижегородск мужид 450 байшин галд шатав

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Нижегородск мужид 450 байшин галд шатав

Төв Оросын Нижегородск мужид ой хээрийн түймрийн улмаас хоёр тосгон бүрэн шатаж, 341 байшинтай  Верхняя Верея тосгон бүрэн шатжээ. Мөн ойн бүсэд байсан зургаан байшинтай Шернавка тосгон ч бүрэн сүйрлээ. Өөр хэдэн тосгонд 110 байшин шатсан байв.
Воронеж хотын орон сууцны хороололд орж ирсэн ойн түймэрт дөрвөн хүн амиа алдаж хотын захын олон модон байшин шатлаа. Түймрийн бүсэд байгаа орон нутгийн нэгэн эмнэлгээс 920 хүнийг нүүлгэсэн байна.
Оросын олон бүс нутагт ойн түймэр газар авлаа. Одоо Якутск, Коми, Уралын  мужууд ба Ставропольд түймэртэй байна. Оросын төвийн хэсэгт гарч байгаа ойн түймрийг  унтраахад 240 мянган хүн, 226 нисдэг тэрэг онгоцнууд дайчлагдсан ба одоогоор 3000 орчим хүнийг нүүлгээд байна. Ойрын үед дахиад 40 градус хүртэл халах учраас байдал хүндэрч магадгүй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж