Украина Европын дээд амжилтыг тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Украина Европын дээд амжилтыг тогтоов

Украины хууль хяналтынхан хууль бус эргэлтийн 180 сая ам.долларын 120 сая тун кокаин хураажээ. “Улс үндэстэн хоорондын зохион байгуулалттай гэмт хэргийн үйл ажиллагааны эсрэг чиглэгдсэн арга хэмжээний явцад далайн тээвэр ашиглан Украинд Латин Америкаас оруулж ирсэн хүнд мансууруулагчийн сувгийг олж хаалаа” хэмээн Украины аюулгүйн албаны хэвлэлийн төлөөлөгч Марина Остапенко мэдэгджээ.
Долдугаар сарын дундуур Венесуэлаас ган хайлуулах зуухны төхөөрөмжтэй хоёр контейнер орж ирсэн ба түүнийг шалгах явцад 1192,95 кг кокаин илэрсэн байна. Тэр мансууруулагчыг 1200 ширхэг шахмал болсон байжээ.
Одесса, Ивано-Франковскийн болон Львов мужуудад энэ хэрэгт сэжиглэгдсэн таван хүнийг баривчилжээ. Тэдний гурав нь Орос, Герман, Болгарын иргэд байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж