Б.Мөнгөнтуул эхний өрөгт Чибурданизед ялагджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.31-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул эхний өрөгт Чибурданизед ялагджээ

Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй шатрын түүхэнд байгаагүй хамгийн өндөр зэрэглэлийн шатарчдын оролцож байгаа дэлхийн эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний эхний өргийн тоглолтууд өчигдөр болж өнгөрлөө.

Монгол улсыг төлөөлөн оюун ухаанаа сорьж буй Б.Мөнгөнтуул өчигдөр Гүржийн их мастер, залуучуудын дэлхийн аваргын хошой алтан медальт, дэлхийн таван удаагийн аварга Майя Чибурданизетэй тоглож, хожигдсон байна. Манай шатарчин өнөөдөр хоёрдугаар өргийн тоглолтоо БНХАУ-ын их мастер Шень Янтай хийх юм.

Өчигдөр болсон бусад тоглолтын дүнг танилцуулъя.

Хоу Ифань /БНХАУ/ ½ – ½ Татьяна Косинцева /ОХУ/
Илдиз Бетул /Турк/ 0 – 1 Жао Сьюэ /БНХАУ/
Мэри Себаг /Франц/ ½ – ½ Сью Юйхуа /БНХАУ/
Хампи Конеру /Энэтхэг/ 1 – 0 Шень Ян /БНХАУ/
Чжу Чень /Катар/ ½ – ½ Антоанета Стефанова /Болгар/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж