Ерөнхийлөгч баярын мэндчилгээндээ “Манай эх оронд FIDE-гийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээнийг анх удаа зохион байгуулж, ард олон оюуны спортыг дэмжин, сонирхож байгаа энэ өдрүүдэд өсвөрийн шилдэг тамирчдын дундаас дэлхийн аварга төрсөнд билэгшээж байна” гээд оюуны спортын хүнд шалгуурыг давж, Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийн тавцанд дуурсгасан ОУХМ А.Энхтуулд баяр хүргэн, цаашид спортын олон олон давтагдашгүй амжилтын эзэн байхыг хүсэн ерөөжээ.
ОУХМ А.Энхтуул өмнө нь 2006 онд сурагчдын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн гурван охины хамт алтан медалийн эзэн болж байсан бол энэ удаа хувийн тоглолтоор анх удаа өсвөрийн дэлхийн аварга боллоо.
Б.Энх
Холбоотой мэдээ